Олон улсын өсвөрийн ахлах ангийнхны дунд зохион байгуулагддаг сансрын технологийн 5-р тэмцээн амжилттай зохион байгууллагдлаа

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Монгол улсын их сургуулийн физикийн тэнхимийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лаборатори, Монголын сансрын технологийн холбоотой хамтран олон улсын өсвөрийн ахлах ангийнхны дунд зохион байгуулагддаг “Space maker camp” буюу сансрын бүтээгчдийн тэмцээнийг 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгууллаа.
Сансрын бүтээгчдийн тэмцээн нь Төв аймгийн Эрдэнэ сумын ойролцоо бөмбөлөг хөөргөх талбайд болсон бөгөөд тус өдөр олон улсын 17 оронд нэгэн зэрэг зохион байгуулагдсанаараа онцлогтой юм.
Дэлхийн шилдэг их сургуулиуд, судалгааны институт, шинжлэх ухааны музей болон ахлах сургуулиудын “STEM” төсөлд тэргүүлж буй сурагчидтай өрсөлдөх, хоорондоо туршлага судлах, мэдлэгээ бусадтай хуваалцах боломжоор хангагдах ач холбогдолтой уг тэмцээнд 3-4 хүний бүрэлдэхүүнтэй нийт 10 баг оролцож баг тус бүр өөрсдийн зохион бүтээсэн Кубсат ангиллын хиймэл дагуулыг агаарын бөмбөлгөөр хөөргөн логик сэтгэлгээ, бүтээлч байдлаас гадна өөр өөр салбаруудын асуудал шийдвэрлэх, түүнийхээ үр дүн, боловсруулалтаар хоорондоо өрсөлдлөө.
 
255723620_186222750367031_6550259245009516800_n
 
255964277_186222847033688_2388845219416133179_n
 
2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр МУИС-ийн 301 тоот танхимд 2 дугаар шатны тэмцээн явагдах бөгөөд багууд өөрсдийн зохион бүтээсэн хиймэл дагуулыг сонирхолтой (контент) хэлбэрээр танилцуулж, гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ илтгэж тэмцээний нийлбэр оноог гаргах юм.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү