БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

Барилга, хот байгуулалтын сайдын 14 хоног тутмын шуурхай хурал боллоо. Өнөөдрийн хурлаар өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлуудыг тайлагнаж хэлэлцлээ. Тодруулж хэлбэл Тайшир-Алтай төслийн барилга байгууламжийг хүлээн авч улсын комисс ажиллах бэлтгэл хангаж ажилласан, Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн бүтээн байгуулалт, Туул коллекторын бүтээн байгуулалт, Зөвлөх үйлчилгээ бүртгэх журам, Газрын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн танилцуулах, Солонго-1 хорооллын эх загвар зургийг батлуулсан зэрэг 11 төрлийн үүрэг даалгаврын биелэлтийн явцыг танилцуулсан юм.
254153459_211161614481617_1538093919191891433_n
 
Түүнчлэн Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Сумын төвийн шинэчлэлийн ажил, Газрын багц хууль, Амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулах асуудал, Саарал усыг цэвэршүүлэх байгууламжийн бүтээн байгуулалт зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх чиглэлийг холбогдох дарга нарт үүрэг болголоо.
Эх сурвалж: БХБЯ
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү