1949 онд “Дэлхийн хот төлөвлөлтийн өдөр” /World Urbanism Day/ байгууллагыг Парисын Хот Төлөвлөлтийн Институтын төгсөгч, Буэнос Айресийн их сургуулийн профессор Карлос Мария делла Паолера /Carlos Maria della Paolera/ хот төлөвлөлтийн салбарт олон нийтийн болон мэргэжлийнхний сонирхолыг нэмэгдүүлэх зорилготой байгуулж байжээ.
Энэхүү өдрийг өнөөдөр жил бүрийн 11-р сарын 08-ны өдөр дөрвөн тивийн 30 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг байна.