Одоогоос 74 жилийн өмнө буюу 1946 оны арванхоёрдугаар сарын 16-ны энэ өдөр Диорын (Christian Dior) загварын ордон үүсгэн байгуулагджээ. 41 настай загвар зохион бүтээгч Кристиан Диор Парис хотноо зургаан сая франкийн дүрмийн сантай загварын ордныг ийнхүү нээсэн түүхтэй аж.
Кристиан Диор нь Францын кутюрьер байсан бөгөөд түүний нэр болон загварын байшин нь алдартай. Түүнийг ихэвчлэн Диор гэж нэрлэдэг байж. 2-р дайны үед гарч ирсэн, загварын ертөнцийн нөлөө бүхий загвар зохион бүтээгч ч гэж үздэг. Тэрээр Францын хойд хэсэгт орших далайн эрэгийн Гранви хотод 1905 оны нэгдүгээр сарын 21-нд 5 хүүхэдтэй айлын 2 дахь хүү болон мэндэлжээ. Диорыг төрсний дараа эцэг эх нь Парис рүү нүүснээр өөрийн залуу нас амьдралын гараагаа ийнхүү эхлүүлсэн түүхтэй.
Түүний анхын Загварын тухайд 1946 он Диор энэ үед дайн дууссан харин одоо хувцас загварын салбарт шинэчлэлт хийх хэрэгтэй учир нь эмэгтэйчүүд шинэ зүйлийг илэрхийлж байгаа хэмээн бодож байв. Яг энэ үедээ дайны үеийн дайчдын хувцаснаас санаа аван ирмэг, өнцөг бүхий мөртэй маш тансаг, дээд зэрэглэлийн хатагтай нарт зориулсан даашинзыг зохион бүтээжээ.
Диорын гоо бүсгүйчүүдийн дүр нь дайны дараах даруухан загваруудаас эрс өөр байсан ба түүнийг “Harper's Bazaar” сэтгүүлийн ерөнхий редактор Кармел Сноу New Look-“шинэ дүр” гэж нэрлэсэн юм. Тэр жилдээ “Christian Dior Parfum” нэртэй үнэртний брэндийг бий болгон “Мисс Диор” гэж нэрлэсэн байлаа. Компанийн салбар анх 1952 онд Лондонд нээгдэж дараа нь Мексик, Канад, Куба, Италид таржээ
Одоо Диор дэлхийд алдратай томоохон брендын нэг болсон. 2019 оны байдлаар л гэхэд Кристиан Диор группийн орлого өмнөх оны үеэс 16 хувиар өсөж, 12.5 тэрбум евро хүрчээ. Энэ нь группийн орлого шинэ дээд амжилт тогтоосон дүн болохыг онцолж байсан юм.