Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар А /753 тоот захирамж гаргалаа.
Захирамжид НИЙСЛЭЛИЙН нутаг дэвсгэрт 2021 ОНЫ аравдугаар сарын 9-11-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдах , түүгээр үйлчлэхийг түр зогсоох , мөн соёл , урлаг , үзвэр , спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх тухай тусгажээ. Түүнчлэн гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа , үйлчилгээний төвүүдийн хувьд тухайн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөрт шилжүүлэн , зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох аж ахуйн нэгж , байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгов.