Магадгүй олон хүн "аутизм" гэхээр юу юм бол гэж гайхах биз. Анх аутизм гэх нэрийг сонсоод ямар нэгэн халдварт өвчин юм болов уу , эсвэл сүүлийн үед байнга сонсогдох болсон хавдрын нэг шинж тэмдэг үү гэж бодож байтал миний таамаг тийм ч зөв биш болж таарав.
Тэгвэл аутизм гэдэг нь нийгмийн харилцаа болон бусадтай харилцах чадвар сул, аливаа өөрчлөлтөд тавгүйтэж хямардаг, давтагдмал, өвөрмөц зан үйлээр илэрдэг нийлмэл эмгэгийн нэршил аж. Аутизмын эмгэгийн хяналт, Урьдчилан сэргийлэх төв болон Хөгжлийн бэрхшээлийн хяналтын сүлжээнээс / 2014 / гаргасан судалгаагаар 68 хүүхэд тутмын нэг нь аутизмын хүрээний эмгэгтэй болох нь тогтоогджээ.
Хөвгүүдийн дунд / 42-т нэг / илрэх нь охидын дунд / 189 -д нэг / илрэхээс тав дахин их байна.
Энэхүү эмгэгийн үүсэл гарал , шалтгааныг шинжлэх ухаан хараахан тогтоогоогүй ч вакцин / тимеразол /, удамшил, генийн өөрчлөлт, дархлааны үйл ажиллагааны алдагдал, хоол боловсруулалтын алдаа, агаар, байгаль орчны бохирдол, хүнд металын хордлого зэргээс үүсдэг байж болзошгүй гэж таамаглаад байгаа. Эдгээр хүчин зүйлээс шалтгаалаад тархины эд эсүүд хоорондоо холбоо харилцаагүй, сул ажилладаг байх магадлалтай.
Аутизмыг дотор нь:
1. Хүнд хэлбэрийн / хэл яриагүй, оюуны хоцрогдолтой хавсарсан, хэт хурц мэдрэхүйтэй ... /
2. Зөөлөн хэлбэрийн / тодорхой нед ХЭМЖЭЭНД Хэл яриагаар харилцдаг ч харилцаанд ордоггүй ... /
3. Хөнгөн буюу аспергерийн хам шинжтэй / хэл яриа , оюуны чадавх хэвийн буюу маш сайн , сурах чадвар тэмдгүүд сайн боловч хүнтэй харилцаж нийгэмшихдээ бэрхшээлтэй ... / гэж хувааж үздэг.