Өнөөдөр дэлхийн зүрхний өдөр

2000 оноос жил бүрийн 9-р сарын 29-ны өдрийг “Дэлхийн зүрхний өдөр” болгон тэмдэглэх санаачлагыг Дэлхийн Зүрхний Холбоо /World Heart Federation/ байгууллагаас гаргажээ.
Энэ өдрийн хүрээнд 2012 онд дэлхийн олон улс орны удирдагчид 2025 он гэхэд халдварт бус өвчнөөс болж нас барагсдын тоог 25 хувиар бууруулах амлалт аван ажиллаж байгаа бөгөөд халдварт бус өвчлөлийн бараг тал гаруй нь зүрх, судасны өвчнөөр нас бардаг байна.
 
Өнөөдөр дэлхий даяар ямарваа нэгэн зүрх судасны өвчтэй 520 сая хүн амьдарч байгаа бөгөөд тэд бүгдээрээ Ковид-19-ийн халдвараас айн зүрх нь өвдөж байгаа билээ. Хэдийгээр хүн төрлөхтөн ковидтой тэмцээд илүү завгүй байгаа боловч жил бүр 18,6 сая хүн зүрх, судасны өвчний улмаас хорвоог орхиж байгаа нь дэлхийн хамгийн их хөнөөлтэй “алуурчин” өвчин болгож байгаа юм.
 
Улс орон болгон энэ өдөр эрүүл зүрхийг дэмжих олон арга хэмжээнүүд зохион байгуулдаг. Эрүүл мэндийн болон буяны байгууллагууд, сайн дурын ТББ-ууд алхаж, гүйх, эрүүл мэндийн үзлэг хийх, олон нийтийн яриа хэлэлцүүлэг, шоу, үзэсгэлэн, энэ салбарт гарч байгаа дэвшилтэт технологиудыг танилцуулах, сонирхолтой мэдээллүүдийг өгөх зэрэг үйл ажиллагаа явуулдаг байна.
 
 
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү