ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГУРАВДАХЬ УДААГИЙН ЧУУЛГАН БОЛЛОО

Цар тахал аялал жуулчлалын салбарт хүндээр нөлөөлж байна. Ковид-19 цар тахлын нөлөөгөөр манай улсын зочлох үйлчилгээний салбарууд хаагдаж, олон хүн цомотголд орсон гэж “Horeca Mongolia-2021” чуулганд оролцсон зочид хэлж байлаа. Уналтад орсон зочлох үйлчилгээний салбарыг сэргээхэд цахим технологи, интернетэд суурилсан онлайн платформ чухал үүрэгтэйг чуулганы үеэр онцолж байсан юм.

НШУҮИГ-аас зочид буудал, зоогийн газар, амралтын газрыг цахимжуулах iUB аяныг эхлүүлсэн. Энэ аяны хүрээнд өнөөдрийн чуулганыг зохион байгуулж байгаа Г.Гантулга захиралтай Хорека Юнион ХХК-ийн хамт олон онлайн бүтээгдэхүүнээ иргэд, аж ахуйн нэгжүүдэд санал болгож байгаа юм. Мөн зочид буудал, амралтын газарт саарал ус ашиглах технологийг нэвтрүүлэх, үндэсний зоогоор жуулчдыг татах, жуулчны хоолны цэс зэргээр олон илтгэлийг өнөөдрийн чуулганд хүрэлцэн ирсэн зочид илтгэж, хэлэлцүүллээ.

242693103_1207305639772615_6270821426744475880_n

242923678_1207305716439274_5133318109049768763_n

Чуулганд НШУҮИГ-ын Маркетинг, менежментийн хэлтсийн дарга Д.Отгонбаатар нээлтийн үг хэлж, чуулганд оролцсон зочид буудал, зоогийн газар, зочлох үйлчилгээний салбарын төлөөлөлд амжилт хүссэн.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү