Өнөөдөр дэлхийн далайн тээврийн өдөр

2007 оноос эхлэн 09-р сарын 24-ний өдрийг “Дэлхийн далайн тээврийн өдөр” болгон тэмдэглэж байхаар НҮБ 2006 оны хурлаараа шийджээ.
Цар тахал нь дэлхий даяар 2 сая гаруй далайчдад хүндээр туссан бөгөөд энэ цаг үед эмнэлгийн нэн чухал тоног төхөөрөмж болон бусад зүйлс, хүнсний хангамжийн 80 гаруй хувь нь далайгаар тээвэрлэгдэж байгаа боловч далайчид хүмүүнлэгийн хямралд өртөн олон хоног далайн аялалд яван буцаж ирэхдээ шууд гэртээ харьж амарч чадахгүй байгаа юм.
 
Далайн тээврийн үйл ажиллагаа нь худалдаа, ачаа тээвэр, хүн тээвэрийн хамгийн хямд, найдвартай салбарын хувьд ирээдүйд хэрхэн хөгжих, энэ салбарын тогтвортой байдлыг хангах нь үнэхээр тулгамдсан асуудлуудын нэг болоод байна.
Тиймээс ОУДБ энэ жилийн өдрийн хүрээнд эрчим хүчний үр ашиг, шинэ технологи, инноваци, далайчдын боловсрол, сургалт, аюулгүй байдал, далайн замын хөдөлгөөний менежмент ба салбарын дэд бүтцийг хөгжүүлэхэд гол анхаарлаа чиглүүлж байна.
Эдгээр асуудлуудыг багтаасан дэлхийн стандартыг боловсруулж, хэрэгжүүлэх нь ОУДБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хангах гол амлалт болох юм.
 
242381355_6120841751320179_273015307023781363_n
 
 
Жилд дунджаар контейнер ачсан далайн хөлөг онгоц дэлхийгээс сар хүртэлх /384,400 км/ зайн 75%-г туулдаг. Мөн нийт далайн тээврийн хөлгийн 33% нь ямар ч харилцаа холбоогүй, харин 10% хувь нь интернетэд хандах төхөөрөмжтөй байдаг.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү