“УЛААН БҮС” АЯНЫ ЭРГЭН ТОЙРОНД ...

Хаана ч, хэзээ ч, хэнд ч туслахад  бэлэн Улаан бүсийн баг хамт олон Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг  дэх нэн шаардлагатай өрхүүдэд багцаа хүргүүлэхээр өрхийн эмнэлэгүүдтэй хамтран ажиллаж  байна. 

Description: нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Өчигдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Эрүүл энхийн түүчээ ТББ-ын залуучууд , дуучин С.Гантогоотой хамтран Коронавирусын халдварын тоо буурахгүй өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ цаг үед ковидоор өвчилсөн амьжиргааны түвшнээс доогуур орлоготой эмзэг бүлгийн айл өрхүүдэд тусламж өгөх ажлыг санаачлан хэрэгжүүлээд багагүй хугацааг өнгөрүүлж байгааг та бүхэн мэдэж байгаа билээ. 

Тэд энэ удаад аянаа үргэлжлүүлж цаг наргүй ажиллахын хирээр алслагдсан дүүрэг, хороодын айл өрхөд аянаа хүртээхээр өрхийн эмнэлгүүдтэй нь хамтран санаачлага гарган ажиллаж байна.. 

Чингэлтэй дүүргийн 12-ны хорооны  Шэжид дүг, 13-р хорооны Мэнд-Арвижих, Сүхбаатар дүүргийн 13-р хорооны Санколл БГБХН, 15, 19-р  хорооны  Гүн мэдрэмж өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хамарч буй хороодын хэцүү хүнд нөхцөлд байгаа айл өрхүүдэд туслахаар, өөрсдийн 80 багцыг багцаа тус хороодын эмнэлгүүдэд  хүргэсэн байна. 

Эрүүл энхийн түүчээ ТББ-ын залуус: Үүнтэй зэрэгцэн өрхийн эмнэлэгүүд өглөөнөөс орой хүртэл нэг хүн, нэг өрх бүрийн төлөө хичнээн их хичээж ажиллаж байгааг эмч, ажилчидтай хамтран ажиллах явцдаа мэдэж авснаа төслийн багийнхан хэлж байсан.

Description: 2 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Хүүхдийн элч дуучин С.Гантогоо :  “Тусламж хүргээд явж байхад ....“УЛААН БҮС төслийн хүрээнд олон айл өрхийн өдрийн хоолыг залгуулж, бяцхан үрсийн амьдралд гэрэл гэгээ бэлэглэхэд баярлаж байгаа хүүхдүүдээсээ аз жаргалыг  олж харж байна та бүхэнд маш их баярлалаа”...  гэж хэлсэн нэгэн ээжийн үгнээс эрч хүч нэмэгдэж, энэ л аянаа үргэлжлүүлсээр Улаан бүсгүй Улаанбаатар болгохыг  бид зорьсоор байна. Тусалж, дэмжиж буй байгууллага болон хувь хүмүүстээ маш их баярлалаа...” гэж хэлжээ. 

Description: 2 хүн, сууж буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно
No description available.
No description available.
No description available.

 

No description available.

 

 

 

 

 
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү