" Эрүүл энхийн түүчээ ТББ "-аас 2021 оны 6-р сард эхлүүлсэн “#УЛААН_БҮС” хэмээх Ковид 19-н халдвар авсан, нийгмийн эмзэг бүлгийн иргэд, айл өрхүүдэд чиглэсэн сайн үйлсийн аян үргэлжилсээр байгаа билээ.
Энэхүү аянд албан байгууллага болоод иргэд аж ахуй нэгжүүд ч мөн нэгдэн хандив туслалцаа үзүүлсээр байна.
Тэгвэл өнөөдөр/2021.07.28/ энэхүү аянд “Ач-Үр” Эм Ханган Нийлүүлэх Байгууллага “КОВИД-19”-ийн халдвар аван, гэртээ тусгаарлагдан эмчилгээ хийж байгаа амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай, хүнс болон эм хангамж нэн яаралтай тусламж хэрэгтэй байгаа айл өрх, өндөр настан, хүүхдүүдэд туслаарай хэмээгээд Ковид19-н эсрэг үйлчилгээ бүхий “АРБИДОЛ” эмийг 100 хайрцагийг хандивлажээ.
Энэ талаар дуучин Гантогоо өөрийн Facebook Page хуудаснаа:
"100 ширхэг (хайрцаг) АРБИДОЛ ваав...
"УЛААН БҮС" аян амжилттай үргэлжилсээр...
Чин сэтгэлээсээ БАЯРЛАЛАА Г. Балжир захиралтай Ач-Үр ЭХНБ -ын САЙХАН СЭТГЭЛТ хамт олондоо.Биднийг очиход мундаг захирал нь ажилтай гээд байсангүй.Бэлдээд тавьчихсан байгаа дараа тухтай уулзана гэсэн...❤
Үнэхээр ийм ГАЙХАЛТАЙ сайхан хүмүүс байгаад сэтгэл хөдөлж байна.
Бид яг хэрэгтэй тэр л хүмүүстээ өгөх болно.Итгээрэй