Нийгмийн сайн үйлсийн төлөөх сайн дурын "УЛААН БҮС" аяны хүрээнд " Эрүүл энхийн түүчээ ТББ "-ын залуучууд нойр хоолоо хасан зүтгэсээр л байгаа юм.
Нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү аянд Кредит банк нэгдэж байгууллага дотроо аян өрнүүлэн, хүмүүнлэгийн аянд нэгдсэн байх бөгөөд энэ талаар дуучин Гантогоо өөрийн Facebook Page хуудаснаа:
"Сайхан сэтгэлт залуустаа БАЯРЛАЛАА.
"УЛААН БҮС" аянаа уриалж хөлөө эцтэл байгууллагуудаар явсны ач тус эхнээсээ гарч эхэлж байна даа.
Кредит банк -ны сайн үйлст залуучууд маань байгууллага дотроо аян өрнүүлж хүмүүнлэгийн аянд минь идвэхи санаачлагатай түүчээлэн оролцлоо.
Үнэхээх мундаг шүү та бүхэн