“КОВИД 19”-ийн халдвар авсан, гэртээ тусгаарлагдан эмчилгээ хийж байгаа амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай хүнс болон эм хангамж, нэн яаралтай тусламж хэрэгтэй байгаа айл өрх, өндөр настан, хүүхдүүдэд тусламж үзүүлэх зорилго бүхий “УЛААН БҮС” зорилтот төслийг “Эрүүл Энхийн Түүчээ ТББ”-аас санаачлан зохион байгуулж, дуучин Гантогоотой хамтран хэрэгжүүлсээр байгаа юм.
https://www.youtube.com/watch?v=kXgT0VKr58I
“ОМБОЛ” эм ханган нийлүүлэх байгууллгын зүгээс тус аяныг хэрэгжүүлж байгаа хамт олонд:
“Та бүхэн ковидтой иргэдтэй шууд харилцаж тусалж байгааг харж байгаа. Тийм болохоор өөрсдийгөө нэг удаагийн тестээр байнга шалгаж байгаарай” хэмээгээд ДЭМБ хүлээн зөвшөөрсөн нэг удаагийн тест өгчээ.
Дуучин С.Гантогоо энэ тухай өөрийн Facebook PAGE хуудаснаа “БАЯРЛАЛАА гэж хэлэх гэж ороод БАЯРТАЙ мэдээлэл олж авсан шүү.
Хамгийн түрүүнд "УЛААН БҮС" аянд маань нэгдэж эм бэлдмэлээр тусалсан "Омбол эм ханган нийлүүлэх байгууллагын"-ын Омбол ХХК гэгээлэг хичээнгүй захирал, хамт олон та бүхэнд маш их талархаж байна.” хэмээн нийтэлжээ.
Мөн тус эм ханган нийлүүлэх байгууллагаас дуулдсан Баяртай мэдээ нь гэвэл ”Удахгүй 8-р сараас эхлэн ЭМИЙН САНГУУДААР түргэвчилсэн шинжилгээ авдаг болохоор холбогдох төрийн байгууллагууд эмийн сангуудтай хуралдаж байна” гэсэн мэдээлэл угтсан байна.
FACEBOOK Post-той танилцахыг хүсвэл