Кени улс

Одоогоос 57-н жилийн өмнө буюу 1963 онд Бүгд Найрамдах Кени улс нь Их Британи улсын колониос тусгаар тогтнолоо зарлажээ. 1957 онд анхны шууд сонгууль болж, Британийн нутгийн иргэдэд удирдлагыг өгөх хүслийг нь үл харгалзан, Jomo Kenyatta удирдагчтай Кени Африкийн Үндэсний Холбоо засгийн газраа байгуулжээ. Ингээд 1963 оны 12 сарын 12 өдөр тусгаар тогтнолоо олж авсан түүхтэй. Яг нэг жилийн дараа Бүгд Найрамдах Кени улс болж, Jomo Kenyatta Кени улсын анхны ерөнхийлөгч болсон байна. Кени улс нь ерөнхийлөгчийн засаглалтай, ардчилсан улс юм. Олон намын системтэй. Хууль тогтоох эрх мэдэл нь Засгийн Газар, Үндэсний Ассемблей, Сенатад байдаг. Шүүгчид нь гүйцэтгэх болон хууль тогтоогч нараас биеэ даасан, хараат бус байдаг.  Кени улс 48.6 сая хүн амтай, 40 гаруй үндэстэн ястан амьдарч багаагийн олонх нь банту хэлээр ярьдаг Африкчууд ажээ. Улсын үндсэн хэл нaь суахали ба англи хэл юм. Хүн амын 80 хувь нь дэлхийн зах зээлд кофе, цай, жимс ногоо нийлүүлдэг хөдөө аж ахуй эрхэлдэг. Нефтийн баялаг ихтэй орон юм. Одоо 47 хагас автономит мужтай, тус мужуудын удирдлагуудыг сонгуулиар сонгодог байна. Кенийн хүн ам сүүлийн жилүүдэд хурдацтай өсч байгаа. Тус улс нь онгон зэлүүд байгалийн нөөц газрууд, мянга мянган төрлийн амьтдаараа алдартай билээ.

 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү