Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээр тус яамны Эмнэлгийн тусламжийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буянтогтох оролцож, орон нутгийн халдварын нөхцөл байдал болон вакцинжуулалтын нөлөөний талаарх судалгааг танилцууллаа.
Монгол Улсад коронавирусийн халдварын нийт тохиолдол хүн амын 4.2%-д хүрсэн бол Улаанбаатарт 6.6%-д хүрсэн байна.
Аймгуудаас Говь-Алтайд өвчлөл хамгийн өндөр байгаа бол араас нь Орхон, Төв аймаг бичигдэж байна.
НОК-оос өгч байгаа мэдээллээр нийслэлээс 40 гаруй мянган машин, 80 гаруй мянган хүн хөдөө орон нутгийг зорьжээ.
Орон нутагт хэвтэн эмчлүүлж байгаа 5,200 орчим хүн байна. Ихэнх нь буюу 77.5% хөнгөн байгаа бол 28 орчим хүн хүнд байна.
Цаашдаа орон нутагт өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.
Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн эмнэл зүйн байдлыг хоёр давалгааны дараах байдлаар харьцуулахад
- Нэн хүнд - 1.1%
- Хүнд - 1,002 буюу 8.8%
- Хүндэвтэр - 3,030 буюу 25.5% -ийг эзэлж байна.
хэвтэн эмчлүүлж байгаа хувь Монгол Улсад өндөр байна.
Энэ нь өндөр тоо болохыг тэрбээр хэллээ. Тухайлбал, Израилд нийт хүн амын 9.9% нь халдвараар өвчилсөн байхад нэг өдөрт эмнэлэгт хэвтсэн хүний тоо 2,500 хүрч байсан бол Монгол Улсад өвчлөл 4.5% байгаа ч нэг өдөрт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 14,500 орчимд хүрсэн. Энэ үзүүлэлт эргээд хүндрэл, нас баралтаас сэргийлсэн алхам болсон гэж үзэж байгаа гэдгийг онцлов.
Нийт нас барсан хүмүүсийн 86.5% нь вакцинд хамрагдаагүй болон 2 дахь тундаа ороод 14 хоноогүй хүмүүс байна
Манай улс 12-оос дээш насныхан вакцинд хамруулж эхэлсэн.
Үүний үр дүнд сүүлийн 7 хоногт 12-17 насны хүүхдийн өвчлөл 15.5-аас 8.65% болтлоо буурсан нь вакцины нөлөө гэж үзжээ. Вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийн өвчлөл тэлэх хандлагатай байна.
Жирэмсэн эмэгтэйчүүдийн халдварын тоо мөн буурч байна. Зургадугаар сарын давалгаа маш өндөр буюу 6 сарын 15 нд 81 тохиолдол бүртгэгдсэн. Хүндрэх магадлал өндөр байгаа нвь вакцинд хамрагдаагүй сегмэнтээс харагдаж байна.
Нас баралтын хувьд гурван томоохон хүчин зүйл нөлөөлж байна гэж үзжээ.
- Архаг суурь өвчтэй хүмүүс нас баралтын 80%-ийг эзэлжээ. Тэр дундаа зүрх судас, таргалалт, бөөр, чихрийн шижин зэрэг суурь өвчтэй хүмүүс нас барах эрсдэл өндөр байна.
- Нас. 65-аас дээш насныхан нийт нас баралтын 62%, 50-аас дээш насныхан 88%-ийг эзэлж байна.
- Вакцин. Нийт нас барсан хүмүүсийн 86.5% нь вакцинд хамрагдаагүй болон 2 дахь тундаа ороод 14 хоноогүй хүмүүс байна.
Нас баралтыг бусад улстай харьцуулахад, дэлхийд 190 сая хүн коронавирусээр өвчилж, 4 сая гаруй нь нас барсан. Нас ббаралтын хувь 2.05%-тай байгаа бол Монгол Улсад 0.5% байна.