7-р сарын 12-ний өдөр Баян-Өлгий аймгийн “Бага түргэний хүрхрээ”-ий усанд 12 хүн зугаалж байснаас нэг иргэн хаднаас халтирч осолджээ. Энэ тухай дуудлага долдугаар сарын 12-ны өдрийн 16:15 цагт аймгийн онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид мөн өдрийн 21:30 цагт очиж, Орхон аймгийн харьяат иргэн Д /35 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Одоогоор эрэн хайх ажиллагаа үргэлжилж буй аж.