Гадаад дахь монголчууд 60 ширхэг өтгөрүүлэгч аппарат эх орондоо хандивлалаа. Тодруулбал, АНУ-д бүртгэлтэй “Говь сан”-гаас Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн эмнэлэгт нийт 60 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, 60 ширхэг хүчилтөрөгч, пульс хэмжигч багажийг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэж өгөв.
Гадаад дахь монголчуудын аяны хүрээнд цуглуулсан эмнэлгийн төхөөрөмжийг нийслэл, орон нутгийн эмнэлэгт хуваарилах юм. Монголд халдвар авсан хүний тоо нэмэгдэхийн хэрээр хүчилтөрөгч, амьсгалын аппарат хүрэлцэхгүй болж буй. Иймд “Говь сан”-гаас АНУ-д амьдардаг монголчуудын дунд хандивын аян зохион байгуулж, нийт 30 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч авахаар зорьж байжээ.