Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр Замын-Үүд боомтод ажилласан. Нэр бүхий зургаан хүнийг ажлаас нь чөлөөлж, орны хүмүүсийг нь томилсон.
БНХАУ-ын талаас Замын-Үүд боомт дахь цар тахлын нөхцөл байдлын үеийн төхөөрөмжүүдийг сайжруулах зэрэг шаардлага тавьж байгаа. Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад долоо хоногийн хугацаатай үүрэг өгсөн. Мөн Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулахтай холбоотой нэмэлт хөрөнгө гаргах асуудлыг баталсан.
Замын-Үүд боомтын дулааны цахилгаан станцын нэмэгдэл санхүүжилтийг шийдвэрлэсэн. Замын-Үүдийн чөлөөт бүс энэ зундаа багтан нээлтээ хийж, бүрэн бүтээн байгуулалт 2026 онд багтаж хийгдэх талаар холбогдох хүмүүс мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаанд яаралтай оруулах чиглэл өгсөн.
УОК-оос цар тахлын нөхцөл байдлын үеэрх хариу арга хэмжээг танилцуулсан. Экспортын боомтуудтай орон нутаг одоогийн мөрдөж байгаа хатуу хөл хориог хэвээр мөрдөх чиглэл өглөө" гэлээ.