Олон улсын хүний эрхийн өдөр

1950 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаанаар  жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг Хүний эрхийн өдөр болгон тунхаглажээ. 

1948 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Хүний эрхийн түгээмэл тунхагийг зарлан энэ өдөр тэмдэглэж байхаар сонгосон учиртай. Хүний эрхийг бүдүүлэг балмадаар зөрчиж байсан аймшгийн дайны дараа энэхүү тунхагийг баталжээ. Энэхүү тунхагийг хүний  эрхийн тухай дэлхийн анхны баримт ч гэж үздэг байна. Тунхагт улс төр, иргэний болон нийгэм, соёл, эдийн  засгийн эрхийг дэлгэрэнгүйгээр зааж өгчээ. НҮБ-аас энэ жилийн хувьд Хүний Эрхийн өдөр “Ковидын дараа илүү сайн сайхан байдалд хүрэхийн төлөө” гэсэн уриан дор тэмдэглэхээр төлөвлөж байна.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү