2021 оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг өгөх бэлтгэл хийгдэж буйг Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Иймд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө E-цахим системд бүртгүүлэхийг санууллаа.
Энэ оны нэгдүгээр улиралд нийт 1,023,235 иргэнд 40.6 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.
2020 оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгодог болсон билээ.
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард олгодог бол
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.