Маргааш буюу долдугаар сарын 6-наас хэрэгжиж эхлэх Өршөөлийн тухай хуульд жолоодох эрхээ хасуулсан хүмүүсийн жолооны эрхийг сэргээхээр баталжээ.
Ингэхдээ эрх хасуулсан хугацаа нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө байхаар тусгасан байна.
Зөрчлийн тухай хуулиар зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд шийтгэл ногдуулдаг. Одоогоор 76 тэрбум төгрөгийн торгууль төлөгдөөгүй байна. Үүний 70 орчим тэрбум төгрөг нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбоотой төлөх торгууль юм.