НҮБ-ын санаачилгаар арванхоёрдугаар сарын 9-нд Авлигатай тэмцэх олон улсын өдрийг тэмдэглэдэг. Анх Мексикийн Мерида хотноо 2003 оны арваннэгдүгээр сарын 1-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан Авлигын эсрэг конвенцид гарын үсэг зурах өндөр төвшний Улс төрийн бага хурал нээгджээ. Конвенцид нэгдсэн орнууд нь авлига, төсвийн хөрөнгөөс хумслах, авлигын мөнгийг угаах зэргийг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэн шийтгэх үүрэг хүлээдэг байна. Дээрх конвенцид авлигаар орж ирсэн мөнгө хөрөнгийг нь түүнийг авсан улс оронд нь буцаах ёстой заалт бий ажээ.
Авилга гэж юу вэ?
Авилга” гэдгийг төрийн албан тушаалтан эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхгүйгээр илрэх эрхзүйн зөрчлийг хэлнэ.
Авилга ямар хор хохиролтой вэ?
“Авилга, хээл хахууль нь нийгмийнхээ ѐс зүйн үнэт зүйлсийг алдагдуулж, хууль дээдлэх ѐсыг сулруулж, иргэдийн өмнө төрийн нэр хүндийг гутааж байдаг. Мөн авилгатай улс орон хөгждөггүй, шудрага ѐс хангагддаггүй зэрэг олон олон сөрөг муу нөлөөтэй. Эдгээрээс хамгийн ноцтой нь авилгаас нийт ард иргэдийн эрх ашиг хохирч, улсын тусгаар тогтнолд аюул учирч байдаг.