Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг хойшлуулах санал гаргаж, Засгийн газарт хүргүүлсэн. Улсын Онцгой комисс нь цар тахлын тархалтыг хумих, бууруулах арга хэмжээ авах ард түмний шаардлагыг харгалзан үзэхийн зэрэгцээ Эрүүл мэндийн яам, эрдэмтэн судлаачдын дүгнэлтэд үндэслэн Үндэсний их баяр наадмыг хойшлуулах санал гаргаж байгаа" хэмээн тайлбарласан юм.
Уг саналыг Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдан хэлэлцэж,Үндэсний их баяр наадмыг хойшлуулахаар шийдвэрлэлээ.
Мөн наадмын өдрүүдэд ес хоног амрах шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.