Өчигдөр /2021.06.29/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх заалт бүхий Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Тус хуулийг энэ долоо хоногт багтааж, УИХ-аар хэлэлцэн батлах чигтэй байгаа юм.
Тэгвэл тус хуулийн төсөлд жолооч нарын гаргасан зөрчилд оногдох торгуулиудыг нэг удаа өршөөж, тэглэх агуулга багтсан байна. Тодруулбал Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш цагдаагийн байгууллага 168 тэрбум 648 сая төгрөгийн торгууль ноогдуулсан. Эдгээрээс 73 тэрбум 339 сая нь төлөгдөөгүй байдаг байна.
Үүнд жолооч нараас гадна танхайрсан, тамхины хяналтын тухай хууль зөрчсөн, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан зэрэг зөрчил гаргасан иргэдийн торгууль ч мөн багтах юм.