Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авч байна

Одоогийн хэрэгжиж буй Газрын тухай хуульд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг Иргэний хуульд заасан агуулгын дагуу тодорхойлж чадаагүйгээс иргэдийн, ялангуяа нийтийн орон сууц өмчлөгчдийн өмчлөх эрх болон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байна. Мөн төрийн байгууллага газрыг албан хэрэгцээнд зориулан ашиглах зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ авч, уг газар дээрээ орон сууцны хороолол барьж, хөрөнгө босгодог явдал ихэссэн. 2020 оны 8 дугаар сарын байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 107 төрийн байгууллага нийт 104га газрыг нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар эзэмшиж байна.

Иймд төрийн байгууллагуудын нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар газар эзэмшиж, хөрөнгө босгодог шударга бус байдлыг хязгаарлаж, барьж дуусаагүй барилгыг барилгыг үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэж иргэдийн өмчлөх эрхийг зөрчдөг зохицуулалтыг өөрчилж, нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрын эрхтэй холбоотой зохицуулалтыг шинээр бий болгох шаардлагатай байгаа тул Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзэн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр санаачлан боловсруулж хүргүүлсэн байна.

Бизнес эрхлэгч та бүхэн Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй танилцан бидэнд саналаа 2021 оны 7 сарын 7-ны дотор tugs-oyun@mongolchamber.mn мэйл хаягаар ирүүлэхийг хүсье.

Хуулийн төслийн холбоос

 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү