ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ АНХНЫ ЗАРЛИГААРАА Я.СОДБААТАРЫГ ЕТГ-ЫН ДАРГААР ТОМИЛНО

МАН дотор өнөөдөр хэд хэдэн чухал томилгоо хийгдэнэ. Намын даргаар Л.Оюун-Эрдэнийг томилохоос гадна тангаргаа өргөх У.Хүрэлсүх ажлаа авсан даруйдаа Ерөнхийлөгчийн институт дахь хамгийн эхний томилгоогоо хийнэ. Тодруулбал, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хувиар гаргах хамгийн анхны зарлигаараа Тамгын газрын даргаараа Я.Содбаатарыг томилох аж.

Сануулахад, үе үеийн Ерөнхийлөгч нарын гаргадаг хамгийн эхний зарлиг бол Тамгын газрын даргын томилгоо байдаг.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдох Я.Содбаатарын ТОВЧ НАМТАР

Я.Содбаатар нь1974 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн. 46 настай. Ам бүл – 5. Үндэс угсаа – Халх.

Боловсрол:

  • 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дунд сургууль
  • 1997 онд Технологийн дээд сургууль
  • 2004 онд Удирдлагын академи
  • 2015 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг тус тус төгссөн. Физикч-инженер мэргэжилтэй, шинжлэх ухааны докторын зэрэгтэй.

Ажилласан байдал:

  • 1997-1999 онд ШУА-ийн харьяа Дулаан техник, үйлдвэр, экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1999-2005 онд Монголын Ардчилсан Залуучуудын социалист холбооны Нарийн бичгийн дарга, II ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2005-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх
  • 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга
  • 2011-2012 онд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга
  • 2012-2020 онд Монгол Улсын Их хурлын гишүүн
  • 2018-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд
  • 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдаар тус тус ажилласан.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү