Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль буюу Цар тахлын хуулийн үйлчлэл ирэх сарын 1-нд дуусгавар болж буй. Үүнтэй холбогдуулан тус хуулийг 2021 он дуустал сунгахаар нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Шадар сайд С.Амарсайхан өргөн барьсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн дараах саналуудыг дэвшүүллээ. “Эрүүл мэндийн салбараа дэмжих арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй. Үүний тулд,
- Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад онцгой нөхцөлийн нэмэгдэл олгодог болгох
- Цар тахлын голомтод ажиллаж буй 10-аас дээш хоног гэртээ харьж чадахгүй байгаа эрүүл мэндийн ажилтнуудын ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох
- Илүү цагаар ажиллаад нэмэгдлээ авч чадаагүй бол үүнийг нөхөж олгох
- Шагнал урамшууллын олгож урам хайрлах
- Цар тахлын голомтод ажиллаж байгаад халдвар авч амь нас нь эрсэдсэн тохиолдолд эмч, эмнэлгийн ажилтнуудын ар гэрт нь 10 жилийн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох
- Цар тахлын голомтод ажиллаж байгаад халдвар авч эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд хөдөлмөрийн чадвараа алдвал 1-3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгож цалингийн зөрүүг нь олгох зэрэг саналыг дэвшүүллээ.