“НИЙСЛЭЛИЙН ЖДҮҮ ДЭМЖИХ ТӨВ” НӨҮГ, НИТХ-ЫН ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ХУРАЛД ОРОЛЦЛОО

“Нийслэлийн ЖДҮҮ Дэмжих Төв” НӨҮГ “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” дунд хугацааны бодлогын баримт бичигт туссан зорилт, арга хэмжээний хэрэгжилт, хүрэх үр дүнгийн талаар 2021 оны эхний хагас жилийн ажлаа тайлагнаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал, санаачлагыг дэвшүүлснээр, Хүний Хөгжлийн Хорооноос, ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжих бодлогын баримт бичиг гаргах санал дэмжигдлээ.Тус хуралд НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны дарга, төлөөлөгч П.Наранбаяр, хорооны гишүүд, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатархүү болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хүмүүс оролцлоо.

May be an image of indoor
May be an image of 3 people, screen and text
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү