Вакцинд хамрагдаагүй 300 мянган иргэн гурван төрлийн вакцинаас СОНГОЖ хийлгэх боломжтой

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр дараах мэдээллийг өглөө. “Вакцин хийлгэх нь халдвар авах эрсдэлээс хамгаална. Вакцин хийлгэсэн хүн халдвар авсан тохиолдолд биеийн байдал хүндрэх, амь насаа алдах аюулыг багасгана. Вакцины нөлөө өндөр байгааг эрүүл мэндийн ажилтнууд хэлж байгаа. Олон улсын судалгаануудаас харахад ковид-19-ийн вакцины нөлөө 75-95 хувь, Монгол Улсад 85-95 хувийн нөлөө үзүүлж байна. Манай улсад халдварын улмаас нас барсан хүмүүсийн 95 хувь нь вакциндаа хамрагдаагүй байна.

ОДООГООР 18-ААС ДЭЭШ НАСНЫ 300 ГАРУЙ МЯНГАН ХҮН ВАКЦИН ТАРИУЛААГҮЙ ҮЛДСЭН БАЙНА.

Одоогоор 18-аас дээш насны 300 гаруй мянган хүн вакцин тариулаагүй үлдсэн байна. Жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэлсэн. Ямар нэг шалтгааны улмаас вакцин тариулаагүй иргэд дархлаажуулалтын цэгт очиж, эмчид үзүүлэн Вероселл, Астразенека, Комирнэти буюу Файзер гэх гурван төрлийн вакцинаас өөрт тохирохыг нь тариулах боломжтой болсон. Хоёр өөр вакцины тунг хольж хийлгэж болохгүй гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй. Спутник вакциныг татан авах асуудлаар үйлдвэрлэгч талтай яриа, хэлэлцээр хийсээр буй. Үйлдвэрлэгчийн зүгээс Спутник вакцины II тунг хийлгэх хугацааг 21-90 хоног байна гэж зөвлөсөн. Архаг суурь өвчин, биеийн байдлын шалтгаанаас улбаалан вакцин огт тариулаагүй хүмүүс дээр дурдсан гурван төрлийн вакцинаас сонгож хийлгэж болно” гэлээ.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү