Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд өчигдөр нийт 325 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 187 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 5, орон нутагт 5 хүн гэмтсэн байна. Хүүхэд өртсөн осол гэмтэл 2 бүртгэгдэж, орон нутагт 2 хүний амь хохирсон байна.Тухайлбал:
2021.06.22-ны өдрийн 18:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэг Өвөр салхитын замд суудлын автомашины жолооч явган зорчигч 7 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн.
2021.06.22-ны өдрийн 17:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэг Хандгайтын замд ачааны автомашины жолооч бага оврын жийп автомашинтай мөргөлдөж зорчигч гэмтсэн.
2021.06.22-ны өдрийн 08:00 цагийн орчим Говь-Алтай аймаг Шарга сумын нутагт суудлын автомашин онхолдож 11 сартай нярай хүүхдийн амь хохирсон..
2021.06.22-ны өдрийн 07:00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч гэмтсэн.
2021.06.22-ны өдрийн 00:00 цагийн орчим Төв аймаг Жаргалант суманд мотоциклын жолооч явган зорчигч 11 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн.
2021.06.22-ны өдрийн 23:00 цагийн орчим Төв аймаг “Баянхангай сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч гэмтсэн.
2021.06.22-ны өдрийн 20:00 цагийн орчим Хэнтий аймаг “Дархан сумын нутагт мотоцикл онхолдож жолооч амь хохирсон.
2021.06.22-ны өдрийн 05:00 цагийн орчим Налайх дүүргийн нутагт суудлын автомашины жолооч явган зорчигч 2 хүн мөргөж гэмтээсэн.
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 60 зөрчил илрүүлсний нийслэлд 43, орон нутагт 17 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо, орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг жолооч зорчигч та бүхэн тогтмол зүүж хэрэглэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, гарцаар гарахдаа гараас нь хөтлөн зам хөндлөн гарч байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.