ДБЭТ-ын хамт олон Монгол улсад хөгжмийн театр үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд Эрдэм шинжилгээний хурлийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа билээ. Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”, “Сонгодог урлаг-III үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд урлаг судлал, шүүмжийг эрчимжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаа чиглэгдэж байгаа юм.
Хөгжмийн театрын урын сан, уран бүтээл, уран бүтээлчдэд тавигдах мэргэжлийн өндөр түвшний шаардлага улам бүр гүнзгийрч байгаа үед уран бүтээлийн чанар, түвшин, тэдгээрийн гүйцэтгэл, үр дүн, ач холбогдлыг шинжлэн судлах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Иймд хөгжим, бүжиг судлаачид, хөгжмийн онол, урлаг судлаачдын үйл ажиллагааг идэвхжүүлэх, тэднийг театрын үйл ажиллагаанд татан оролцуулах шаардлагатай байгаа билээ.
Эрдэм шинжилгээний хурлаар Монголын хөгжмийн театрын хөгжлийн өнгөрсөн, одоо цагийн уран бүтээл туурвлийн түүхийг цаашдын бодлого төлөвлөлтөнд гурван цагийн хэлхээ холбоонд төвлөрүүлэх шинжлэн судлаж тодорхойлохоор зорьж байгаа юм.
Тус хурлын хүрээнд “Монголын Дуурь, Балетын өнөөгийн хөгжил” нээлттэй хэлэлцүүлэгийг 2021 оны 06-р сарын 16-ны өдрийн 11.00-14.00 цагийн хооронд халдвар хамгааллийн дэглэмээ чандлан сахиж, амжилттай зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт нэр бүхий цөөн тооны хөгжмийн зохиолч, судлаачид ирж “Монголын Дуурь, Балетын өнөөгийн хөгжил, байдал сэдвээр санал бодлоо хуваалцсан.
Монгол Улсад хөгжмийн театр үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд ДБЭТ-аас санаачлан зохион байгуулж буй “Гурван цагийн хэлхээс” эрдэм шинжилгээний бага хурал 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 10.30-17.30 цагийн хооронд УОК-ийн халдвар хамгааллын дэглэмийн доор 20 хүний бүрэлдэхүүнтэй ДБЭТ-ын 2 давхрын фоейнд зохион байгуулагдах гэж байна. Эрдэм шинжилгээний хурал нь цахим хэлбэрээр давхар зохион байгуулагдах бөгөөд хурлыг сонирхохыг хүсвэл https://docs.google.com/forms/d/1AuJ6gXIp2ARY59qI7W1CTNVHL_xn8Ac9ZGJzcp6dCOA/edit?ts=60d05054 линкээр орж бүртгүүлэн оролцох боломжтой юм.