Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль буюу Цар тахлын хуулийн үйлчлэл ирэх сарын 1-нд дуусгавар болж буй.
Үүнтэй холбогдуулан тус хуулийг 2021 он дуустал сунгахаар нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Шадар сайд С.Амарсайхан өргөн барьсан. Эл хуулийн төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн нь 88.2 хувийн саналаар дэмжлээ.
Улмаар УИХ-ын чуулганд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа танилцуулахаар тогтлоо.