Жил бүрийн арванхоёрдугаар сарын 5-ны өдрийг Олон улсын сайн дурынхны өдөр болгон дэлхий даяар тэмдэглэдэг билээ. Тодруулбал НҮБ-ын Ерөнхий ассамблей 1985 онд Засгийн газруудад хандан Сайн дурынхны олон улсын өдөр (International Volunteer Day) буюу дэлгэрэнгүйгээр эдийн засаг ба нийгмийн хөгжлийн нэрийн өмнөөс (International Volunteer Day for Economic and Social Development) гэсэн тодотголтой баярыг тэмдэглэх саналыг дэвшүүлсэн юм.
Ингээд жил бүр сайн дурынхны олон улсын өдрийг тэмдэглэж байх тогтоол A/RES/47/3 зөвлөмжийг өгч ийнхүү тэмдэглэдэг болжээ.
Энэхүү баяраар сайн дурын ажилтнуудын олон улсын хөгжилд оруулж буй хувь нэмрийг дэлхий нийтээр хөхүүлэн дэмжиж, онцлон тэмдэглэдэг уламжлалтай.
Англи үгнээс нэр үндэстэй волонтерууд гэж нэрлэгдэх болсон эдгээр хүмүүс өөрсдийн чөлөөт цагаа нийгмийн сайн үйлсийг бүтээхэд зориулдаг аж.
Сүүлийн жилүүдэд сайн дурынхны тоо байнга нэмэгдсээр байгаа билээ.