Зам, тээврийн яамнаас БНХАУ-ын Тяньжин боомтод саатаад байсан манай улсын импортын бараа, бүтээгдэхүүний 3162 чингэлгийн эхний ээлжийн 943-ыг нь Замын-Үүд өртөөнд хүлээлгэн өгсөн тухай мэдээлжээ.
Тодруулбал, Замын-Үүдэд 6 дугаар сарын 9-17-нд Эрээнээс импортын чингэлгийн 18 галт тэрэг хүлээн авсан байна. Энэ оны 6 дугаар сарын 8-ныг хүртэл Тяньжин боомтоос хоногт импортын чингэлгийн 1 галт тэрэг хуваарийн дагуу тогтмол илгээдэг байсныг ийнхүү хоёр дахин нэмэгдүүлжээ.
Мөн Эрээн өртөөнөөс өнгөрсөн долоо хоногт автомашинаас вагонд шилжүүлэн ачсан 125 вагон ачаа орж ирснээс энэ сарын 16-нд 41, 17-нд 33 вагон орж ирсэн байна. Энэ нь өмнөх өдрүүдтэй харьцуулахад тээвэрлэлт хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.