МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Инновацын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл Арьс шир, ноос, ноолуур гүн боловсруулах чиглэлээр үйл ажиллагааг явуулж байгаа үйлдвэрүүдийн нэгдэл болох Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо болон Монголын ноос ноолуурын холбоодын төлөөлөлтэй 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр уулзалт хийлээ.
Уулзалтаар Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбооны үйл ажиллагааны талаар болон салбарын өнөөгийн байдал, ирээдүйн төлөвлөлтийн талаар санал солилцлоо.
Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо Турк улсруу боловсруулсан арьс экспортолдог бол Монголын ноос ноолуурын холбооноос “Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдэгт самнасан ноолуурыг Итали улсруу экспортлон гаргаж байгаа нь Монголын арьс, шир, ноос, ноолуур дэлхийд чанар, стандартын өндөр шаардлага хангаж байгаагийн илрэл гэж мэргэжлийн холбоод онцлон хэллээ.
Цаашид талуудтай үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах, арьс,шир, ноос ноолуурыг кластераар хөгжүүлэх талаар судлах зэрэг асуудалд хамтран ажиллахаар тохиролцлоо.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү