Унгар улс 9.7 сая хүн амтай, төв Европын далайд гарцгүй орон.
1.7 сая иргэд нь нийслэл хот Будапешт дээ амьдардаг.
Унгарчууд Европын бусад томоохон хэлтэй холбоогүй Мажяр хэлээр ярьдаг гэдгээрээ Европын үндэстнүүдийн дунд өвөрмөц.
Хөдөө нутгаараа хөндөгдөөгүй газар нутаг их, соёл уламжлалаа авч үлдэхээр хичээж буй үндэстэн юм.
Үндэсний хоол нь унгар гуляш, утсан мах, үхрийн махтай шөл.
1990 оны эхээр социалист системээс ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэн.
Төр захиргааны гол байгууллага бол Ерөнхий сайдын тэргүүлдэг Сайд нарын Зөвлөл юм.
Ерөнхийлөгч нь таван жилийн хугацаатай сонгогддог ба зэвсэгт хүчний ерөнхий командлагч боловч бусад тохиолдолд хязгаарлагдмал эрх мэдэлтэй байдаг юм байна.
Ард нийтийн санал асуулгаар сонгогддог.
Зэс, цайр, манганий ашигт малтмалын нөөцөөрөө баялаг.
Голлох аж үйлдвэрийн салбарууд:
- Автомашины үйлдвэр
- Харилцаа холбоо
- Компьютерын технологи
- Хоол боловсруулах үйлдвэр
- Нэхмэл эдлэл
- Химийн бүтээгдэхүүн
- Цахилгаан бараа
- Барилгын материал
Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбар нь Унгарын нийт үйлдвэрлэлийн 22% -ийг бүрдүүлдэг.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн аутсорсинг, техник хангамж, програм хангамжийн үйлдвэрлэл, мэдээллийн технологийн үйлчилгээнээс бүрдэнэ.
Автомашины салбарын хөрөнгө оруулагчид Унгарт их элэгтэй.
Тус улсад Mercedes-Benz, Suzuki, Audi, and General Motors зэрэг автомашин үйлдвэрлэгч компаниуд үйл ажиллагаа явуулдаг.
Audi, Suzuki, Opel нь Унгарын нийт экспортын 17 орчим хувийг эзэлж байна.
Экспортын голлох бүтээгдэхүүн:
- Харилцаа холбооны тоног төхөөрөмж
- Цахилгаан машин механизм
- Эрчим хүч үйлдвэрлэх машин механизм
- Замын тээврийн хэрэгсэл
- Офисын машин
- Компьютер зэрэг байдаг байна.