Сүүлийн өдрүүдэд Монгол улсын хэмжээнд коронавирусийн халдвар эрс нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар нийт улсын хэмжээнд 86 гаруй мянган хүн халдвар авч, 414 хүн энджээ.
Эрүүл мэндийн салбар ачааллаа дийлж чадахгүй туйлдаа хүрч байгааг хүн бүр мэдэж байгаа. Биеийн байдал нь маш хүндэрсэн хүнд ч орны хүрэлцээ байхгүй тул гэртээ амь тэмцэж өнөө маргаашийг өнгөрөөж байна. Шинж тэмдэг илэрч, халдвартай гэдэг нь батлагдсан тохиолдолд эмчилгээг цаг алдалгүй эхлэх нь маш чухал юм. Ингэснээр уушгинд хатгалгаа болж, бусад эд эрхтний хууч эмгэгийг сэдрэх болон бусад эрсдэлээс сэргийлэх юм. Иймд бид ХӨСҮТ-ийн мэргэжлийн эмч, эм зүйч нарын саналын дагуу бэлтгэсэн насанд хүрэгчдэд зориулсан гэрээр хэрэгжүүлэх эмчилгээний зөвлөмжийг дэлгэрэнгүй тайлбартай нэгтгэн хүргэж байна.
Ковид-19 өвчний үед вирус устгах эмчилгээнд дараах 3 эм хэрэглэнэ:
Эм | Үйлчилгээ | Хэрэглэх заавар | Үнэ |
Виферон (шулуун гэдэсний лаа) | Вирусийн ба хавдрын эсрэг мөн дархлал идэвхжүүлэх, дэмжих үйлчилгээтэй | Нийт 5 хоног өглөө, орой-д шулуун гэдсээр хэрэглэнэ. | 25,700₮ |
Азитромицин 500мг | Бактери устгах үйлчилгээтэй антибиотик | Нийт 5 хоног өдөрт 1 удаа хэрэглэнэ. 1 хайрцагтаа 3 ширхэг байдаг тул 2 хайрцгийг авна. Давхар мөөгөнцрөөс хамгаалах эм хэрэглэх шаардлагатай. | 15,500₮*2
= 31,000₮ |
Арбидол 200 мг | Томуу болон амьсгалын замын цочмог вирусийн халдварын эмчилгээнд хэрэглэх, урьдчилан сэргийлэх вирусийн эсрэг эм | Нийт 10 хоног, хэрэв 100 мг тай эм авсан бол 2 ширхгээр 3 удаа, 200 мг тай бол 1 ширхгээр өдөрт 3 удаа хэрэглэнэ | 100 мг 1 хайрцаг 38,800₮*3
= 116,400₮ |
Вирус устгах эмчилгээнд хэрэглэгдэх 3 эмийн нийт үнэ 173,100₮ болж байгаа юм. Үүн дээр мөөгөнцрийн эсрэг өргөн хэрэглээний Флузол 100 мг тай бэлдмэлийн 12,600₮ нэмбэл нийт 185,700₮ зөвхөн вирусийн эсрэг эмчилгээнд зарцуулагдах нь.
Ковид-19 өвчний үед вирус устгах үйлчилгээтэй хэрэглэгдэх тан:
Тан | Үйлчилгээ | Хэрэглэх заавар | Үнэ |
Мана-4, Норов-7 | Томуугийн эсрэг, дархлаа дэмжих, цус шингэлэх үйлчилгээтэй | Нийт 7 хоног, 4-5 цагийн зайтай ээлжилж хэрэглэнэ. Нэг удаад Мана-4 тангаас 2 ширхгийг буцалгаж уусны дараа, Норов-7 тангаас 2 ширхгийг буцалгаж тус тусад нь хэрэглэнэ | Тан тус бүр 1 хайрцагт 15 ширхэг, 7 хоногт тан тус бүрээс 3 хайрцгийг хэрэглэнэ.
9,700₮*3 = 58,200₮
|
Анхаарах: Хэрэв та вирусийн эсрэг 3 эм, эмийн бэлдмэлийг бүгдийг нь хэрэглэж байгаа тохиолдолд Мана-4, Норов-7 тан шаардлагагүй.
Их Британийн анагаах ухааны сургуулийн эрдэмтэд коронавирусийн халдвар авсан 274 өвчтөнд хийсэн судалгаагаар 7,7% нь венийн судасны бөглөрөл (трембэболит)-тэй байгааг тогтоосон. Эдгээр өвчтөнүүдийн 76,2%-д уушгины судасны бөглөрөл (эмболи) болон цус бүлэгнэх шинж тэмдэг илэрсэн байна. Судлаачид коронавирусийн халдвар авсан өвчтөний венийн судасны бөглрөлийг эрт илрүүлэх нь нас барах эрсдэлийг бууруулна гэжээ. Түүнчлэн энэхүү судалгааг Ковид-19-ийн эмгэг жамыг судлахад ач холбогдолтой гэж үзсэн байна.
Иймд Ковид-19 өвчний үед цус шингэлэх үйлчилгээтэй дараах эмчилгээг хийнэ:
Эм | Үйлчилгээ | Хэргэлэх заавар | Үнэ |
Аспирин 81мг | Цус шингэлэх, цусны урсгалыг сайжруулна, тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг багасгана | Нийт 30 хоногийн турш өдөрт 1 ширхгийг хэрэглэнэ. Уусны дараа усаар маш сайн даруулна | Kirkland-ийн Аспирин 81 365 ширхэгтэй нэг хайрцгийн үнэ 25,000₮
Монос эмийн үйлдвэрийн Аспирин 81 100 ширхэгтэй 1 хайрцгийн үнэ 7,150₮ |
Ковид-19 өвчний үед дархлаа дэмжих дараах эмчилгээг хийнэ:
Витамин, бэлдмэл | Үйлчилгээ | Хэрэглэх заавар | Үнэ |
Витамин С 1000мг | Халдварт өвчний дараа бие махбодыг тамиржуулж хордлого тайлах, дархлаа дэмжих, цусны бичил судасны нэвчимтгий чанарыг бууруулах үйлчилгээтэй | Нийт 10 хоног өдөрт 1 ширхгийг хоолны дараа бага хэмжээний усаар даруулж хэрэглэнэ | Эмийн үйлдвэрээс хамаарч хайрцган дах тоо ширхэг, үнийн хувьд харилцан адилгүй байдаг. Дунджаар 90 ширхэгтэй нэг хайрцгийн үнэ 27,000₮ |
Витамин D 4000мг | Зүрх судас, тархи мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулах, дархлаа дэмжнэ | Нийт 10 хоногийн турш өдөрт 1 ширхгийг хэрэглэнэ. Хэрэв таны витамин Д 2000мг тунтай тохиолдолд нэг удаад 2 ширхгээр хэрэглэнэ | Эмийн үйлдвэрээс хамаарч тоо ширхэг, үнийн хувьд харилцан адилгүй. Эмийн сангуудад ширхгийн дундаж үнэ 350₮
350₮*10 = 3500₮ |
Салимон | Дархлаа дэмжих, өвчин эсэргүүцэх чадварыг дээшлүүлэх, биеийн тамир тэнхээг сайжруулна | Нийт 3 хоног 3 шил бэлдмэл хэрэглэнэ. Нэг шил бэлдмэлийг өглөө, оройдоо хувааж бүлээн усанд хийж ууна |
2,900₮*3 = 8,700 |
Дархлаа дэмжих эдгээр эм, бэлдмэлийн үнийн нийт дүн эмийн үйлдвэрлэгч болон хайрцган дах тоо ширхгээс хамаарч харилцан адилгүй байх боломжтой гэдгийг сануулъя. Дээр дурдагдсан үнийн судалгаанаас харахад дархлаа дэмжих эмчилгээний нийт зардал 39,200₮ болж байна.
Ковид-19 өвчний үед зовуурь бууруулах дараах эмийг хэрэглэнэ:
Эм | Үйлчилгээ | Хэрэглэх заавар | Үнэ |
Ибупрофен | Биед мэдрэгдэх ямарваа нэг зовуурийг багасгаж, өвчин намдаана | Хүчтэй зовуурь мэдрэгдэх үед нэгийг хэрэглэнэ | Ширхгийн үнэ дунджаар 440₮ |
Парацетамол | Халуун бууруулна | Өндөр халуурах үед нэгийг хэрэглэнэ | Ширхгийн үнэ 60₮ |
Коронавирусийн халдвар авсны дараагаар өвчтөний биед өндөр халуурах, толгой, зарим тохиолдолд үе мөч өвдөх зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрдэг. Үндсэн эмчилгээтэй хавсарган зовуурь буулгах зорилгоор уух эмийг өдөрт нэгээс илүү хэрэглэхийг зөвлөдөггүй ба зовуурь арилсан тохиолдолд цаашид хэрэглэх шаардлагагүй гэдгийг сануулж байна.
Ингэснээр вирус устгах, цус шингэлэх, дархлаа дэмжих эмчилгээний нийт зардал дунджаар 232,050₮ болж байгаа юм. (Үүнд Мана-4, Норов-7 тангууд, зовуурь арилгах эмийн үнэ тооцогдоогүй болно.)
Үндсэн эмчилгээ хийгдэж гэрт тусгаарлах хугацаанд та өрөө, тасалгааны агаарыг сэлгэх, чийгтэй цэвэрлэгээ хийхээ мартаж болохгүй! Мөн халуун бүлээн шингэн сайн ууж, гол төлөв шөлтэй хоол сонгож хэрэглэх нь зүйтэй. Витамин, эрдэс бодисын өндөр агууламжтай хүнсний ногоо, мах хэрэглэхийг зөвлөж байна.
PS: Энэхүү нийтлэл нь гэрээр эмчилгээ хийлгэж буй залуу гэр бүлд ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөгөө дээр үндэслэн бэлтгэсэн болно. Хэрэв нийтлэг илрэх шинж тэмдэг даамжирч, амьсгалын дутагдалд орох, хууч эмгэг сэдрэх зэрэг ноцтой хүндрэл үүссэн тохиолдолд өөрийн харья эмнэлгийн байгууллагад хандаж мэргэжлийн тусламж авах хэрэгтэйг сануулж байна.
Эх сурвалж: Edoctor.mn