“Улсын хошой аварга малчин өрх”-өөр шалгарсан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын хоёрдугаар багийн малчин Цэрэндоржийн Доржсүрэн, “Улсын аварга малчин өрх”-өөр шалгарсан Сүмбэр сумын тавдугаар багийн малчин Ганболдын Уранцэнгэл, “Алтан хурганы эзэн”-ээр шалгарсан тавдугаар багийн малчин Ширчингийн Алтангэрэл нарт шагналыг нь гардууллаа.
Дээрх шагналыг хаврын тэргүүн сар гарах үеэр гардуулдаг уламжлалтай ч “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хойшлогдсоныг албаныхан дуулгалаа.
Аварга малчдын шагналыг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, Засаг дарга Г.Батзам болон аймаг, сумын удирдлагууд гардуулжээ.
Малчид мал сүргийнхээ тоо толгойг таван төрлөөр нь өсгөн, малын ашиг шимийн гарц, чанар, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, улс эх орны эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан байна.