АМЬДРАЛААС ЮУ АВЧ БОЛДОГ ВЭ?

АМЬДРАЛААС ЮУ АВЧ БОЛДОГ ВЭ?

Хүн өөдрөг, аз жаргалтай амьдрах заяа тавилангийн зам бур бага балчир наснаас эхэлдэг гэж би боддог. Ганцхан заяасан насандаа амьдралаас од шүүрч амьдрах эсэх чинь орчлонд мэндэлсэн эхний өдрөөс шийдэгдэж эхэлдэг. Бид дөнгөж төреөд л янз бүрийн зүйлд дадаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, янз бүрийн зуршилтай болж, Аяндаа л зөв бие засч сурч, идэж сурч, монгол хэлээр ярьдаг болчихсон байдаг. 

Тэгэхээр та бидний дунд амьдарч байгаа нэг хэсэг хүн яагаад архи уудаг, тамхи татдаг, хоолоо хэтрүүлж иддэгийн учрыг олох гэж урьд нь ганц удаа ч болов бодож байсан бол одоо орхигтун, угаасаа бид хар багаасаа л бохь зажлаад сурчихсан улс юм байна шүү дээ. Дурласан хүүхэндээ хайртай гэж хэлэхдээ, ажлаас халсан даргадаа "Чи өөрөө новш" гэж хэлэхийн өмнө айж ичиж, санаагаар унан, бүтэлгүйтээд, дарамтанд ороод нэг л биш болохоороо зуу татаж эсвэл тамхиа асаан хэд сорсны дараа уужуухан амьсгаа авч санаагаа амраадгийн учрыг одоо олоо биз дээ. Энэ нь сонирхлын биш зүйлээр сатааруулж ондоо зуг рүү анхаарал, бодол, сэтгэлээ чиглуүлнэ гэсэн үг.  Худлаа хэлдэг, хараадаг, хүний юмыг хумсалдаг, дандаа бүтэлгүйтдэг, өвөл болгон ханиад тусдаг, цагийн юмыг цагт нь хийдэг, дэвтэр номоо гамтай хэрэглэдэг, ахас дээдсийг хүндэлдэг гэх мэтийн саар болон сайн маш олон дадал зуршил бидний хүүхэд байх үед л хэвшиж тогтсон байдаг. Эхийн хэвлийд олдсон даруйгаас балчир бага насны эхний хэдэн жил бол бидний хувьд юуч бичээгүй цав цагаан цаастай адил, оюун ухаан мааны юуг ч хүлээж авахад бэлэн, бүрэн нээлттэй байдаг. Ирж буй мэдээлэл бүрийг ямар ч шүүлтүүргүйгээр, гэнэн итгэмтгий сэтгэлээр яглуудаг цаас шиг өөртөө шингээж авдаг. Харин бид дадал зуршилаа зөв болгосноор амьдралаас юу хүссэнээ авах боломжтой. 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү