Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хятад хоолны газрын гадна талбайд хэсэг иргэд муудалдаж, улмаар гар буу гаргаж бусдыг айлган сүрдүүлсэн гэх бичлэг өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Уг хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд тус өдөр 29 настай Б-г эрүүлжүүлсэн.
Мөн гудамжинд танхайрсан тухайн иргэнээс хуванцар үрлэн сумаар бууддаг тоглоомон бууг эд мөрийн баримтаар хураан авсан" хэмээн мэдээлэв.