Нийслэлийн 48 дугаар сургууль дээр байрлах санал авах байранд Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өглөө.
Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгч тэрбээр бүрэн эрхийнхээ хугацаан дахь сүүлийн сонгуульдаа ийнхүү оролцов. Энэ удаад тэрбээр ард түмэндээ хандан үг хэлэлгүйгээр санал авах байрыг орхисон юм.