Халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан энэ талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Халдварын тохиолдол өнгөрсөн долоо хоногоос нэмэгдэж байна. R утга буюу нэг хүнд халдвар тараах эрсдэл нэмэгдсэн гэсэн үг. Израйл улсын жишээг харцгаая.
Вакцины хоёрдугаар тунг хийж эхлэхдээ хөл хорио тогтоосон бөгөөд тухайн үед халдварын тоо өсөж байгаад аажмаар буурч эхэлсэн нь харагдаж байна.
Манай улсын хувьд вакцинжуулалт халдварын тархалтад хэрхэн нөлөөлж байгаа харвал:
Вакцинд хамрагдсан хүмүүсийн халдвар авах тохиолдол буурч, хамрагдаагүй хүмүүсийн өвчлөл нэмэгдсэн. Вакцины бүрэн тунг хийлгээд 14 хоносны дараа халдвар авсан хүний тоо 0.5 хувийг эзэлж байгаа.
Нийслэлд вакцинд хамрагдсан хүмүүсийн 60 хувь бүрэн тун хийлгээд 15-аас дээш хоносон бол орон нутагт дөнгөж 15 хувьтай байгаа учраас халдварын хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн сахиж, олон хүн цугласан газар очихгүй байхыг зөвлөж байна.
Түүнчлэн вакцинд хамрагдаагүй хэсэг буюу хүүхдийн өвчлөл ихсэж байгаа. Өнгөрсөн хугацаанд бүртгэгдсэн нийт халдваруудын 20 орчим хувийг хүүхдийн халдвар эзэлж байсан бол сүүлийн 14 хоногт хүүхдийн халдвар авах тохиолдол нэмэгдэж 27 хувьд хүрлээ” хэмээв.
Халдвар авсан хүмүүсийг насны бүлгээр ангилж харвал: