Хүнсний хаягдал тосыг түлш болгон ашигладаг “Флинт био зуух”

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Хурлын дарга Э.Ганбатын санаачлагаар “АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”ийн хүрээнд хүнсний хаягдал тос ашиглан дулаан гаргах шинэлэг технологи буюу “Флинт био зуух “ төслийг БНСУ-ын КОЙКА, KTL, Flint” ХХК-тай  хамтран  хэрэгжүүлсний үр дүнд энэхүү хүнсний хаягдал тос ашиглан ажилладаг энэхүү зуух бий болж өнөөдөр иргэдийн хэрэглээнд аль хэдийнээ оржээ.

Хоол унд хийх эсвэл байгууламжийг халаахын тулд түүхий нүүрс эсвэл мод шатаахад гардаг хорт утаа, газ нь агаарын бохирдол болон олон төрлийн өвчин үүсгэх үндэс болдог бөгөөд үүнээс болж дэлхий дахинаа жилд 4.3 сая хүн эдгээр түлшний золиос болон үхдэг гэсэн тооцоо гарчээ.

Харин энэхүү шинэ технологийг нэвтрүүлснээр 

  • Амьтан, ургамлын гаралтай хүнсний хаягдал тос
  • Амьтан, ургамлын гаралтай тосыг шууд шатаах технологи
  • Нүүрс, сайжруулсан түлш, мод зэрэг түлшийг ашигладаггүй ба хорт утаа ялгаруулахгүйгээр ахуйн хэрэгцээнд хоол цай хийх, байгууламжийг халаах боломжтой.

Флинт био зуух нь хүнсний хаягдал тос буюу амьтан, ургамлын гаралтай тосыг түлш болгон ашиглан дулаан гаргаж авдаг.

Нүүрс, сайжруулсан түлш, мод бусад шатаагч түлш хэрэглэхгүйгээр хоол унд хийж, гэр орон сууц, байгууламж зэргийг халааж дулааны асуудлаа бүрэн шийдэх боломж бүхий дэвшилтэт технологиор Монгол улсын нутаг цаг уур, зан заншилд нийцүүлэн бүтээсэн зуух юм. 

“ЦАГТ 420-600 ГРАММ ХАЯГДАЛ ТОС ЗАРЦУУЛНА”

Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Э.Ганбат  “Зуух нь түлшээ буюу хаягдал тосоо хийх 13 литрийн багтаамжтай тусгай савтай. Энэ нь хамгийн багадаа 20 цаг ажиллах хүчин чадалтай гэсэн үг. Цагт 420-600 грамм хаягдал тос зарцуулна.

Галлах процессод ямар нэг шүдэнз, цаас мод зэрэг шаардагдахгүй. Хаягдал тосоо эхлээд тогоор халааж, дараа нь асаах товчлуур дарахад халаалтын зарчмаар зуух маань өөрөө ажиллана. Ингэхдээ сард дээд тал нь 5,000 төгрөгийн тог зарцуулна.

Мөн хэр их хэмжээний хүчдэлээр тосоо халаахаа тохируулж болно.  Хаягдал тосыг Тохижилт үйлчилгээний компаниуд ресторан, зоогийн газруудын хогийг авахдаа хамт аваад бааз дээрээ буулгасны дараа бид очоод авчихна.

Бидэнд ямар ч зардал гаргахгүйгээр хаягдал тосыг дахин боловсруулж дулаан суух боломж бий болж байна. Илч нь маш сайн бөгөөд ямар ч хаягдал гарахгүй” гэв.

“Флинт био зуух” нь энгийн нэг халаалт, дулааны төхөөрөмж биш юм.  Ахуйн нөхцөлд эрчим хүч бага хэрэглэн хоол, цайгаа хийх боломжтой мөн бидний хүрээлэн буй орчин, амьдрах нөхцөлийг таатай, тухтай байдлаар шийдсэн хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасан төдийгүй хамгийн их санаа зовоож буй агаарын бохирдлын АСУУДЛЫН ШИЙДЭЛ болж өгсөн шинэ технологи юм. 

Цэвэрхэн, аюулгүй, эдийн засгийн үр ашигтай байгальд ээлтэй технологийг Флинт компаны инженерүүдийн ур ухаанаа шингээн бүтээсэн “Флинт врап”-ийн онцгой шийдэл юм.

Бүтээгдэхүүний онцлог:

  • Хялбар, хурдан шатдаг
  • Био түлшийг дахин хэрэглэдэг
  • Өндөр температурт шатдаг
  • Дэлбэрэх аюул маш бага
  • Түүхий нүүрс, сайжруулсан түлш шаардахгүй
  • Энгийн бүтэцтэй
  • Сэнс ажиллуулахад цахилгаан эрчим хүч бага шаарддаг
  • Тоос тортог бага үүсгэдэг
  • Ашиглах боломжтой түлш

Флинт био зуух нь хүнсний бүх төрлийн хаягдал (амьтан, ургамал) тосыг түлш болгон ашигладаг. 

  • Хүнсний хаягдал тосны төрөл
  • Наранцэцэг, шар буурцаг, дал модны тос болон хүнсний бусад бүх төрлийн ургамлын тос
  • Хонь, үхэр, гахай, зэрэг бүх амьтны гаралтай өөх, тосыг шахаж гаргасан тос.

Бид өөрсдийгөө болон, ирээдүй болсон үр хүүхдийнхээ амь нас, аюулгүй амьдралын төлөө цэвэрхэн, аюулгүй, эрчим хүч бага хэрэглэдэг, дулаахан халаалтын аргыг сонгож хэрэглэх нь нэн чухал. 

 
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү