Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж өнөөдөр харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа.
Үр дүнгийн болон түншлэлийн гэрээнд тусгагдсаны дагуу нийслэлийн эрүүл мэндийн салбарт эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд НЭМГ-ын дарга Б.Бямбадорж харьяа эрүүл мэндийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, коронавируст “Ковид-19” халдварын үед үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжид анхаарах, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилсан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн сургалт, сурталчилгааны ажлуудыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг эмнэлгийн удирдлагуудад өглөө.
Мөн эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, төрийн дээд одон медалиар энгэрээ мялааж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд шагналыг нь гардуулсан юм.