Монгол улсын засгийн газрын 2021 оны 06-р сарын 01-ны өдрийн хуралдаанаар хүүхдийн эрхтэй холбоотой олон асуудлууд хэлэлцсэний нэг нь Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборыг иж бүрэн засварлах, тус цогцолборын бүсэд цаашид дахин газар олгохгүй байх шийдвэр гарлаа.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах энэ сайхан өдөр тус цогцолборт Монгол улсын ерөнхий сайд, Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Оюунэрдэнэ, УИХ-ын гишүүн , шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар,УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар болон бусад албаны төлөөлөгчид тус цогцолборт айлчлан энэхүү баярт мэдээг хуваалцан өвлийн амралтын төв байр, дулааны цех болон бусад объектуудтай газар дээр нь танилцаж чухал шийдвэрүүдийг гаргалаа.
Хүүхдийн төлөө, хүүхдэд ээлтэй түүхэн шийдвэр гаргаж, бодит дэмжлэг үзүүлсэн Засгийн газартаа хүүхэд багачуудынхаа нэрийн өмнөөс талархаснаа илэрхийлье.