Богдхан уулын “Дугуй цагаан” чиглэлд иргэд явган аялал хийх нь олширч байгаа. Тэгвэл иргэдийн амралт, чөлөөт цагаа үр бүтээлтэй, эрүүлээр өнгөрүүлдэг тус газарт ая тухтай орчин бүрдүүлэхээр Нийслэлийн зүгээс төлөвлөн тохижилтын ажлыг хийж байна.
– Явган замыг байгалийн материал ашиглаж чулуу, модоор хийх,
– Амралтын цэг, ус уух цэгүүд, нийтийн бие засах газар байгуулах зэрэг олон ажил хийгдэхээр төлөвлөж байна.