Ливан улсын тусгаар тогтнолын өдөр

Дэлхийн I дай­­ны дараа Үн­дэс­ний ли­гийн ман­да­таар Ливаныг Франц захирч байлаа. Ливаны парламент 1943 оны арваннэгдүгээр сарын 8-нд Үндсэн хуулиасаа тус улсын тусгаар тогтнолыг хязгаарласан заалтыг авсан байв. Хариуд нь Францын засаглал ерөнхийлөгч Бишар аль-Хури ба ерөнхий сайд Риад ас-Сольхийг баривчлан хорьсон юм.  Ингээд улс даяар нь эсэргүүцэл жагсаал эхлэн Францчууд 1943 оны арваннэгдүгээр сарын 22-нд хууль ёсны Засгийн газрыг нь сэргээсэн байв. Ийнхүү тэр өдөр нь Ливаны тусгаар тогтнолын баяр болсон ажээ.

Харин Ливан улсын төрийн далбааны хувьд маш онцлог бөгөөд Генисийн номонд оржээ. Тодруулбал 65.650 кв метр талбайтай Ливаны далбаа хамгийн том төрийн далбаа хэмээн Гиннесийн номд бүртгэгдлээ. 

Эрт дээр цагт өмхөрдөггүй хатуу модлог Ливаны хар модыг гадагш зөөж байсан гэдэг. Энэхүү мод нь Ливаны бэлгэдэл болон төрийн далбаанд нь зурагдсан түүхтэй. Энэ далбааг Ливаны арми байгуулагдсаны 65 жилийн ойг тохиолдуулан Раика дахь Ливаны армийн нисэх хүчний бааз дээр аравдугаар сарын 10-нд дэлгэж үзүүлжээ. 

Харин уг аварга далбааг Ливанд биш Кувейтэд оёсон бөгөөд Ливаны бизнесмэн Ашраф Мекрам санаачилж ивээн тэтгэсэн байна. Далбаан дээрх хуш мод 10.452 кв метр талбай эзэлж байгаа нь Ливаны 10.452 кв км газар нутгийг бэлгэдэж байгаа аж. Үүнээс өмнө Марокко улсын 60.406 кв метр далбаа төрийн хамгийн том далбаанд тооцогдож байсан юм.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү