КОРОНА туссан ГУРАВХАН сартай охины минь ЗҮРХ зогссон ч АЛТАН гартай ЭМЧ АВАРЧ чадсан

Энэ бүсгүйг ХАЛИУН гэдэг ажээ. Эрүүл мэнд 7 дугаар төвийн эмч гэнэ. Гурван сартай охины хамт ковидоор өвчлөөд эдгэсэн ЭЭЖ ингэж бичжээ. Хайр хүрээд хуулаад тавьчихлаа.
Манай Эрүүл мэндийн салбарт мундаг сэтгэлтэй, ачтай буянтай хүн олон шүү
“Корона вирусыг туссан хүний хувьд үнэхээр л aймар байдaг юм бна. Би 3-хан сартай нярайтайгаа 2уулаа эерэг гарч э.м.нэлэгт хэвтэн э.м.члүүлж гарлаа. Хамгийн анх 3 сартай үр минь уйлаад нэг л тайвширч өгөхгүй байсан учир орой болцон байсан болохоор түргэн дуудаж үзүүлээд яаралтай эх нялхас руу явах болов.
Эх нялхас дээр очиход миний бие бас жоохон сульдад толгой өвдөөд хоолой юм залгиж болохгүй байгаагаа хэлээд охин минь бас хамар ам нь хөхрөөд байгааг хэлэв. Сувилагч тусгаарлах өрөөнд оруулан түргэвчилсэн шинжилгээг бид 2оос авхад 2уулаа эерэг гарч pcr авах болов. Ингээд сувилагч дургүй нь хүрэн барин уурлaж бухимдан эвэртэй туулай харсан мэт болоод арай гэж pcr аваад хойд тусгаарлах байрлуу авч явав.
Тэндээ тэр шөнийг авч маргааш орой нь модны 2-ын 7 дугаар төврүү шилжүүлхээр болж ашгүй бид2 шилжиж санаа амрав. Эх нялхаст хүүхэд бид 2ыг хүн гэж тоох эмч сувилагч ч байгаагүй муухай гадуурхсан байдалтай байсан. Харин модны 2ын хуучин 7 дугаар төвд шилжээд очиход л үүднээс нь Халиун гэж эмч хүлээн авч их сайхан харицсан.
Үүдээр нь орход л хүүхэд нь яаж байна өөрийнх нь бие яаж бна одоо ямар бна гээд эмч сувилагч нь бөнжигнөтөл гүйгээд эм тариа хийгээд үнэхээр шуурхай байсан. Э.м.нэлэгт байх 3дах хоног дээрээс охин минь м.уу.даж эхэлсэн э.м.ч нар эмчилгээг нь нэмээд л хажууд нь сахиад бгд л байсан зүрх нь гэнэт зогссон э.м.ч нар хүчилтөрөгч э.м тариа хийгээд охиныг минь бариад л гүйчихсэн тэр үед л бурхан минь бүх зүйл хурдан болоод уйлаад л байлаа ашгүй э.м.ч нар охиныг минь ухаан оруулж өгөхөд уйлаагүй байсан ч гарнаасаа буулгахгүй гээд охиноо 2 хоног тэврээд тайвшируулж унтуулах э.м тариагаар унтуулж шөнө өдрийг авч өөрийнхөө өвдсөнг ч мартсан.
Эрчимтэд байх 3дах хоногоос охин минь мээмээ идэхтэйгээ арай гайгүй болж ирсэн тэгээд энгийн өрөөрүү орсон. 3хан сартай үрээ э.м.ч нарын ач тусаар авч үлдсэндээ одоо ч талархаад барахгүй байна муухай ө.в.ч.и.н үнэхээр аймар байсан. Бид 2 10хоног эмчилүүлж өчигдөрхөн гэртээ гарч ирсэн. Эмнэлгүүдийн ялгаа л их харгадлаа. Эх нялхас хоол ч байхгүй э:м:ч ч үзэхгүй хүн гэж тоож харицахгүй ковид гэдгээр ж.игшиж байсан.
Харин модны 2ын 7дугаар төв ковидтой хүн гээд ад үзсэнгүй харин ч бүхий л зүйлтэй эмч сувилагчгүй ноцолдож байсан. Сувилагч нь хүртэл бөөн сэтгэл. Намайг юм авах гээд өрөө хооронд гүйх хооронд л хүүхдийг минь хуурайлаад тэврээд угжаад э.мийг нь уулгаад гэдсийг нь илээд л зүгээр ээж нь юм шиг л асарч халамжилж байсан. 10 хоногын хугацаанд хоол унд ч дажгүй байсан.
Бид 2ыг эмчилж өгсөн модны 2ын хуучин 7 дугаар төвийн э.м.ч Халиун бас сувилагч Саруул мөн баг хамт олон э.м.ч нарт нь маш их баярлалаа. Талархаад баршгүй ачтан шүү та бүхэн минь.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү