Хот хоорондын автобусаар үйлчлүүлэгчдэд тавигдах шаардлага

Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул Шарын гол, Дорнод, Дундговь, Орхон, Завхан, Төв Аймаг, Увс, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай аймаг болон нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг энэ сарын 22-ноос эхлүүлсэн. “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам” -д заасан тээврийн хэрэгслээр зорчигчдод тавигдах шаардлага, хүлээх үүргийг танилцуулж байна. Үүнд, 

  • Иргэний үнэмлэх болон бусад холбогдох баримт бичгийг биедээ авч явах бөгөөд шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд тухай бүр шалгуулна.
  • Нэг удаагийн амны хаалт, бээлий, гар халдваргүйжүүлэгч, хувийн хэрэгцээний эд зүйлс, замд хэрэглэх хоол, хүнс болон хогийн уутыг урьдчилан бэлтгэнэ.
  • Зорчигч тээвэрлэлтийн туршид халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдөж, /хооллохоос бусад нөхцөлд нэг удаагийн амны хаалтыг авахгүй байх 2 цаг тутам эсхүл бохирдсон тухай бүр амны хаалтыг солих, гараа бохирдох бүрт халдваргүйжүүлэх, бусадтай биеэр хүрэлцэхгүй байх, ойролцоо суудалд зорчиж буй бусад хүнтэй харьцах үедээ амны хаалт хэрэглэж, хүн хоорондын зай барих/ эрх бүхий ажилтан, албан хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлнэ.
  • Зорчигч өөрийн бэлтгэсэн хогийн уутанд хог хаягдлаа хийн битүүмжилж хог хаягдлыг цуглуулах цэгт төвлөрүүлнэ.
  • Тээврийн хэрэгсэл дотор болон гадагш нус, цэр, шүлс, хог хаягдлыг ил задгай хаях, утсаар чанга удаан ярихыг хориглоно.
  • Халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрвэл өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас сэргийлж, энэ талаар тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэгч ажилтанд нэн даруй мэдэгдэнэ.

ХӨДӨӨ, ОРОН НУТАГ РУУ ЗОРЧИХ ИРГЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА

  • Дархлаажуулалтын бүрэн тун /2 тун/ авсны дараа 14 хоног өнгөрсөн нотлох баримт шаардлагатай. Энэ тохиолдолд PCR-ын шинжилгээ шаардахгүй.
  • Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавирусийн халдвараар өвдөж, эдгэрсэн бол эмчийн магадалгаа шаардлагатай. Эмчийн магадалгааг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол эмнэлгээсээ, гэрээр эмчлүүлсэн бол Өрхийн эрүүл мэндийн төвөөсөө авна.
  • 0-17 насны хүүхдээс шинжилгээ шаардахгүй боловч шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түргэвчилсэн шинжилгээ хийнэ.
  • Бусад тохиолдолд буюу вакцины бүрэн тунд хамрагдсан ч 14 хоног болоогүй, хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцинд хамрагдаагүй иргэдийн хувьд PCR-ын шинжилгээ /72 цаг хүчинтэй/ эсхүл түргэвчилсэн шинжилгээ /48 цаг хүчинтэй/ шаардана. Мөн шинжилгээ өгч явж байгаа иргэд, 0-17 насны хүүхэд очсон газраа гэрийн ажиглалтад  долоо  хоног байна. 
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү