900 ахмад настныг үнэ төлбөргүйгээр үзлэг, шинжилгээ, оношлогоо, зөвлөгөө өглөө

 

Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооноос санаачлан Нийслэлийн Монгол ардын намын хорооны дэргэдэх Ахмадын холбоотой хамтран 2 дахь жилдээ Нийслэлийн 9 дүүрэг тус бүрээс нийтдээ 900 ахмад настныг үнэ төлбөргүйгээр үзлэг, шинжилгээ, оношлогоо, зөвлөгөө өгөх “Ахмадаа ачлая” эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх аяныг 2021 оны 05-р сарын 21-23-ны өдрүүдэд Улсын төв Нэгдүгээр эмнэлэг дээр зохион байгууллаа. Тус аяны хүрээнд: -Цусны дэлгэрэнгүй шинжилгээ

-Шээсний ерөнхий шинжилгээ

-Цээжний рентген

-Хэвлийн ЭХО

-Зүрхний цахилгаан бичлэг

-Мэргэжлийн эмч нарын багийн зөвлөгөө зэрэг төрлүүдээр ахмад настангууддаа эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүллээ. Үзлэг оношлогооны үр дүнд эрүүл мэндийн хувьд анхаарах шаардлагатай ахмад настангуудыг дараагийн арга хэмжээг авахад нь чиглүүлэх, шаардлагатай тохиолдолд дараагийн шатлалын эмнэлгийн үйлчилгээг авахад холбож өгөх ажлуудыг хийлээ.

Эрүүл мэндийн аяныг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Улсын төв Нэгдүгээр эмнэлгийн удирдлагууд, эмч нарын багт чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Аянд хамрагдсан ахмадууд маань сэтгэл маш өндөр байж баярласан, талархсан сэтгэлийн үгээ илэрхийлж байсан нь дараа дараагийн арга хэмжээг зохион байгуулах хүсэл эрмэлзэл, урам зоригийг бидэнд өгч аянд хамрагдсан бүх ахмад настангууддаа тус бүр “Лагшин” эрүүл мэндийн багцыг 50 ширхэг амны хаалтын хамт гарын бэлэг болгож гардуулав.

 

 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү